/ / ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2023”, “Та татгалз”, “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
ИЙМД ИРГЭН ТА:
Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй;
Cогтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй найз нөхдөө харгалзах хүнгүй явуулахгүй;
Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй;
Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, шөнө оройн цагаар гадуур дэмий сэлгүүцүүлэхгүй;
Үнэ бүхий эд зүйлсээ автомашиндаа хадгалж орхихгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн газраас анхааруулж байна.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО ЧУХАЛ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна