/ / ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭКОЛОГИЙН БАЙЦААГЧ НАРЫН ЦУГЛАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭКОЛОГИЙН БАЙЦААГЧ НАРЫН ЦУГЛАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭКОЛОГИЙН БАЙЦААГЧ НАРЫН ЦУГЛАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас сумдын хэсгийн төлөөлөгч, экологийн байцаагч нарын цугларалтыг энэ оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд алба хаагчдын болон албаны тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт хийн албаны бэлэн байдлыг шалгаж, Эрүүгийн цагдаагийн тасгийн 3 дугаар улирлын тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулан, шалгаж байгаа гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлтийн хэргүүдийн тулгалтыг хийж, " Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023" нэгдсэн арга хэмжээний явц, цаашид анхаарах асуудлыг танилцуулсан.
Мөн галт зэвсгийн сургалт болон биллярдын тэмцээнийг зохион байгуулан амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж урамшуулсан.
Арга хэмжээний төгсгөлд Цагдаагийн газрын дарга болон тасгийн дарга нар, чиглэл хариуцсан алба хаагчид үүрэг, ажлын чиглэл, зөвлөмж өгч тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
НИЙТ АЛБА ХААГЧ НАРТАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна