/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН “САГСАН БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН “САГСАН БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН “САГСАН БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны “Спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах тухай” А/06 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын 2023 оны “Сагсан бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор ахмад ажилтан сагсан бөмбөгийн спортын мастер, цагдаагийн бэлтгэл сургагч ахлагч Батчулууны Гантулгын нэрэмжит Цагдаагийн газрын “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг
Аймгийн биеийн тамир, спортын газар болон Сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд харъяа хэлтэс, тасаг, хэсгийн 11 багийн 77 алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Тэргүүн байрыг Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн баг тамирчид эзэлж алтан медаль, өргөмжлөл, шилжин явах цомоор,
Дэд байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2 дугаар багийн тамирчид эзэлж мөнгөн медаль, өргөмжлөлөөр,
Гутгаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1 дүгээр багийн тамирчид эзэлж хүрэл медаль, өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.
Тэмцээнд оролцсон нийт алба хаагч нартаа ажлын болон спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Тэмцээнийг зохион байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтран ажилласан Аймгийн Биеийн тамир, спортын газар, Сагсан бөмбөгийн холбооны хамт олонд талархал илэрхийлье.
ХӨДӨЛГӨӨН БОЛ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТҮЛХҮҮР ЮМ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна