/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ЦАГДААГИЙН ГАЗРЫН “ЖУДО” БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН “ЖУДО” БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН “ЖУДО” БӨХИЙН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны “Спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах тухай” А/06 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын дунд “Жудо” бөхийг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын 2023 оны “Жудо” бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Цагдаагийн газрын “Жудо” бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Аймгийн биеийн тамир, спортын газар болон Шинэ бадрах” дэвжээтэй хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд харъяа хэлтэс, тасаг, хэсгийн 10 багийн 86 алба хаагч 7 жинд өрсөлдөж багийн дүнгээр:
Тэргүүн байрыг Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн баг тамирчид эзэлж өргөмжлөл шилжин явах цомоор,
Дэд байрыг Эрүүгийн цагдаагийн тасгийн баг тамирчид эзэлж өргөмжлөлөөр,
Гутгаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг тамирчид эзэлж өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.
Тэмцээнд оролцож хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нийт алба хаагч нартаа ажлын болон спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Тэмцээнийг зохион байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтран ажилласан Биеийн тамир, спортын газар, Шинэ бадрах” дэвжээний багш дасгалжуулагч та бүхэндээ талархал илэрхийлье.
СПОРТ ТАНЬД ЭРЧ ХҮЧ БЭЛЭГЛЭНЭ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна