/ Бидний тухай / Түүхэн замнал /

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Ардын хувьсгал 1921 онд ялсны дараахан Ивцэг, Алтанбулагт хороон-дарга Дарьзаваар удирдуулсан сэргийлэх хамгаалах цэрэг суулгаж, Алтанбулагийн яамны сайд Билэгсайхан гүнд захируулж, хожим 1924 оны 08 дугаар сард “Ардын цагдаа” нэртэй цөөн тооны морин эргүүл, харуулын цагдааг Дотоодыг хамгаалах газраас Алтанбулаг хотноо суулгасан төлөөлөгчийн харъяанд ажиллуулж эхэлсэн нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын албан ёсны эх үүсвэр болсон гэж үздэг.
Цагдаагийн газар нь 1926 оны үеэс эхлэн Алтанбулаг дахь Дотоодыг хамгаалах ангийн харъяанд, 1931 оноос газар тариалангийн аймаг дахь Дотоодыг хамгаалах хэлтэс байгуулахад түүний бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаад 1935 оноос “Цагдан сэргийлэх анги” болж өргөжсөн байна.

Цагдан сэргийлэх хэсэг нь 1935 онд байгуулагдсан эхлээд Алтанбулагт ажиллаж байсан элчин консул, булигаарын болон архины завод, үнэт ангийн үсний төвлөрсөн агуулах, банк, гар үйлдвэрийн холбоо, хотын хоршоо зэрэг тэр үеийн улсын нэн чухал үйлдвэр, обьектуудыг хамгаалах үүргийг голлон гүйцэтгэж байжээ.
1935 оноос 1956 оныг хүртэл Ерөө, Шарын голын гүүр, Цагаан эрэгийн /одоогийн Сүхбаатар сум байгаа газар/ бараа бааз, албан агуулах, түүхий эдийн бааз зэрэг шинээр байгуулагдсан чухал объект газруудыг Цагдан сэргийлэх ангийн гэрээт сумангаар хамгаалах, элдэв гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргийг гүйцэтгэж байгаад 1956 онд Сэлэнгэ аймаг татан буугдахад зөвхөн Сүхбаатар суманд цөөн орон тоотой банк хамгаалах цагдан сэргийлэх хэсэг үлджээ.

Энэ хэсэг нь Төв аймгийн цагдан сэргийлэх ангид харъяалагдаж байсан ба 1958 оноос эхлэн Цагдан сэргийлэх тусгай тасаг болж, 1959 онд Сэлэнгэ аймаг дахин байгуулагдахад Цагдан сэргийлэх анги болон өргөжиж, 1981 он хүртэл Цагдан сэргийлэх анги нэртэйгээр ажиллаж ирсэн ба 1981 оны 02 дугаар сараас МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 51 дүгээр тогтоолоор “Цагдан сэргийлэх хэлтэс” болон үйл ажиллагаагаа өргөжүүлж, 1992 оноос “Цагдаагийн газар” болон өөрчлөн зохион байгуулагдсан юм.

Сэлэнгэ аймагт тус Цагдаагийн байгууллага үүсэн байгууллагадаж эдүгээ 1992 онд тус Цагдаагийн газрын орон тоо, бүтэц, зохион байгуулалтанд томоохон өөрчлөлт хийгдэж, харъяандаа Цагдаагийн хэлтэс 1 /Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс/, цагдаагийн тасаг 1 /Сайхан суманд сум дундын Цагдаагийн тасаг/, цагдаагийн хэсэг 2 /Бугант, Баянгол/ гэсэн бүтэц зохион байгуулалттай болон өргөжиж, төвдөө Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаа, Замын цагдаа, Хэв журмын тасаг, Захиргаа санхүү-аж ахуй, Хүүхдийн болон Жижүүрийн шуурхай удирдлагын алба, Хүний нөөц, Мэдээлэл судалгаа, Олон нийттэй харилцах, Эрүүлжүүлэх баривчлах байр зэрэг тасаг албад, нэгжтэйгээр Монголын цагдаагийн байгууллагын орон нутаг дахь хамгийн ууган, бүтэц зохион байгуулалт, орон тоо, төсвийн хувьд хамгийн томоохон цагдаагийн байгууллага болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

x.a B.Batsaixan  dargatai xamt olon 2011
х/а Б.Батсайхан даргатай цагдаагийн газрын хамт олон 2011 он

Тус аймагт Цагдан сэргийлэх анги, хэлтэс, цагдаагийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн эх орон, төр засаг, ард түмнээс хүлээлгэсэн үүрэг зорилтыг биелүүлэхэд эрдэм мэдлэг, авъяас чадвар, идэвхи зүтгэл, эр зориг гарган хамт олноо удирдан зохион байгуулж байсан олон арван шилдэг удирдах ажилтан, дарга нар манлайлан уг газрыг удирдаж байжээ.

1934-1936 Намсрай
1936-1938 Д.Жадамба
1938-1940 Г.Чойндон
1940 Д.Базарсад
1940-1941 Д.Лувсандорж
1941-1944 Ишцэрэн
1944-1946 Н.Мангалжав
1946-1949 х/ч А.Ишжамц
1949-1952 х/а Р.Агваандорж
1952-1955 х/ч Ц.Очир
1955-1960 х/ч Н.Гэндэн
1960-1961 х/ч Ц.Намхай
1961-1962 х/а Ё.Жанцан
1962-1965 х/а Д.Чулуунбат
1965-1967 х/ч С.Давааням
1967-1969 д/х Ч.Лувсан-Очир
1969-1970 х/а Д.Дорж
1970-1974 д/х Д.Намнан
1974-1979 д/х Н.Баасандорж
1979-1982 д/х Р.Санжаа
1982-1986 д/х А.Сүхээ
1986-1990 х/а Ш.Пүрэв
1990 х/а Я.Батсуурь
1990-1995 х/а М.Батаев
1995-1997 х/а М.Ганхүү
1997-2002 х/а Д.Дорж
2002-2009 х/а Р.Раднаадорж
2009-2012 х/а Б.Батсайхан
2012-2013 х/а С.Баатаржав
2013.08 сар д/х Л.Баярсайхан

ve veiin darga nar

Нийт бие бүрэлдэхүүний 59,4 хувь нь дээд, 6 хувь нь тусгай дунд, 34,6 хувь нь бүрэн дунд боловсролтой бөгөөд бүрэлдэхүүний 34,2 хувь нь 1-5 жил, 27,4 хуь нь 6-10 жил, 33,5 хувь нь 11-20 жил, 4,8 хувь нь 21-ээс дээш жил ажилласан алба хаагчдаас бүрджээ.

Байгууллагын бахархал болсон алба хаагчид

1. “Алтан гадас” одонгоор: х/а Б.Батсайхан, д/х М.Баасамба
2. “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-гоор: х/а Д.Дорж, д/х М.Жукбаатар
3. “Цэргийн гавъяаны одон”-гоор: д/х Д.Гинжбаатар, а/х Н.Нямхүү, а/а Н.Бямбаа, д/х Я.Мөнхдэлгэр, х/а Р.Раднаадорж
4. “Цэргийн хүндэт медаль”-иар: х/а Б.Батсайхан, д/х М.Батнасан, д/х М.Баасамба, д/х Л.Ганбаатар
5. “Монгол улсын гавъяат хуульч”-аар: х/а Б.Эрдэнэсамбуу
6. “Цагдаагийн алдар” тэмдгээр: х/а Т.Лхагва, х/а Р.Раднаадорж, х/а Б.Батсайхан, д/х П.Жамсран, а/х А.Эрдэнэбат, х/ч Б.Баттөр, а/ч Д.Рэнцэнжүгдэр, а/а Г.Даваабямба, х/ч Г.Ганболд, х/а Д.Дорж, х/ч И.Эрдэнэбилэг, х/ч Б.Батхуяг, д/х П.Батсүх, х/ч А.Энхбат, д/х Я.Мөнхдэлгэр, д/х Г.Эрдэнэбат, х/ч Х.Ганхөлөг, д/х Ц.Энхбаяр, д/х Ю.Ганзориг, х/ч П.Өлзийсайхан
7. “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”-аар: х/а Б.Эрдэнэсамбуу, а/х З.Алтанцэцэг
8. “Цагдаагийн гавъяа” тэмдгээр: х/а Б.Эрдэнэсамбуу, х/а Р.Раднаадорж, х/а Б.Батсайхан, х/а Г.Төмөрбаатар, х/ч Б.Батзаяа, х/ч Ц.Ариунбат, д/х Д.Болдбаатар, х/ч Ө.Сосорбарам, а/а Г.Ванчигмаа, а/х С.Наранбаатар, д/х М.Жукбаатар, х/ч Б.Батхуяг, д/х П.Батсүх, х/ч А.Энхбат, х/ч П.Өлзийсайхан, д/х Т.Болд, д/х М.Батнасан, х/ч О.Амарсанаа, а/х Л.Гантигчулуун, а/х С.Гантулга, а/х Б.Батням, д/х Г.Эрдэнэбат, х/ч Х.Ганхөлөг, а/а П.Нямдорж, д/х Ц.Энхбаяр, д/х Ю.Ганзориг, х/ч Д.Золбадрах, а/д Т.Мөнхбат, д/х М.Баасамба, х/ч Ц.Ганболд, д/х Л.Ганбаатар, а/х Ч.Буянт, а/х Б.Цолмон
9. “ЦЕГ-ын хөдөлмөрийн аварга ажилтан”-аар: х/а Б.Батсайхан, а/х Д.Наран, х/ч Х.Ганхөлөг, д/х Я.Мөнхдэлгэр
10. “Аймгийн тэргүүний хуульч”-аар: д/х П.Батсүх 2 удаа, х/ч С.Баяржаргал, а/х Ч.Буянт, а/х Т.Цэрэнбат
11. “ОХУ-ын онц хилчин тэмдэг”-ээр: д/х П.Батсүх, х/ч Б.Ганбаатар, а/х Ч.Хуягбаатар а/х Ц.Энхбаатар, д/ч Б.Эрдэнэбат, д/ч Я.Эрдэнэбат, д/а Д.Эрдэнэбаяр, х/ч Ч.Мягмаржав х/ч П.Өлзийсайхан, а/х М.Гантөмөр х/ч Н.Баярсайхан, а/а Т.Болдбаатар, д/х М.Батнасан, х/а Р.Раднаадорж, д/х Ц.Баярбаатар, х/ч Ч.Мягмаржав, а/х С.Гантулга, а/д Г.Энхтулга
12. “ОХУ-ын онц сэргийлэгч”-ээр: д/х Д.Болдбаатар, д/х А.Бакыт, д/х П.Батсүх д/х М.Баасамба
13. “ОХУ-ын хүндэт чекист”-ээр: д/х П.Батсүх

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна