/ / Улс тунхагласны 93 жилийн ой

Улс тунхагласны 93 жилийн ой

Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан ЦЕГ болон Цагдаагийн газрын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа дараах алба хаагчдад хугацааны цол, шагнал гардуулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав.

ЦЕГ-ын даргын тушаалаар "Хугацааны дэд хурандаа" цолоор: 
Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Батжаргал
Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн хошууч С.Гантулга

"Хугацааны цагдаагийн ахмад" цолоор:
Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхцэцэг

"Хугацааны цагдаагийн ахлах дэслэгч" цолоор:
холбооны инженер, цагдаагийн дэслэгч Ц.Ууганбаатар
хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Энхжаргал
мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Хашбат
Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Б.Нандин-Эрдэнэ

Офицерийн бүрэлдэхүүнд оруулж "Цагдаагийн дэслэгч" цолоор:
Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлагч Б.Түвшинжаргал

Цагдаагийн газрын даргын тушаалаар "Хугацааны цагдаагийн ахлах ахлагч" цолоор:
багийн цагдаа, цагдаагийн ахлагч П.Ариунболд

урьд хэрэглэж байсан цолыг сэргээн "Цагдаагийн ахлагч" цолоор:
цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Р.Далайжаргал

"Цагдаагийн гавьяа" тэмдгээр:
мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бадрал
ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч С.Алтаннаран

ЦЕГ-ын "Баярын бичиг"-ээр:
хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Чинзориг
цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч З.Энхмандах

Цол болон шагналаар шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна