/ / ИРГЭДЭД ЯЛ ШИЙТГЭГДСЭН ЭСЭХ ТУХАЙ БОЛОН БУСАД “ТОДОРХОЙЛОЛТ” ОЛГОХ ТУХАЙ

ИРГЭДЭД ЯЛ ШИЙТГЭГДСЭН ЭСЭХ ТУХАЙ БОЛОН БУСАД “ТОДОРХОЙЛОЛТ” ОЛГОХ ТУХАЙ

 

Шаардлагатай ажил, үйлчилгээний талаар мэдээлэл авах

албан тушаалтаны утасны жагсаалт

 

Нэг. Байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын сахилга ёс зүйн талаар:

Öàãäààãèéí ãàçðûí äàðãà, цагдаагийн хурандаа Д.Энхбаяр

7036-3033, 99198200

Öàãäààãèéí ãàçðûí äýä бөгөөд эð¿¿ãèéí öàãäààãèéí òàñãèéí äàðãà, цагдаагийн дэд хурандаа А.Энхбат

7036-2179, 99039342

Хоёр. Хүний нөөцийн талаар:

Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа И.Эрдэнэбилэг

7036-2190, 99083134

Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Амаржаргал

96013185

Гурав. Өргөдөл гомдол, хэргийн шийдвэрлэлт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагааны талаар:

Хэрэг бүртгэх, мºðäºí áàéöààõ òàñãèéí äàðãà, цагдаагийн хошууч С.Батжаргал

96369999

Дөрөв. Галт зэвсэг гэрчилгээжүүлэх талаар:

Нийтийн хýâ æóðам хамгаалах òàñãèéí ахлах байцаагч, цагдаагийн хошууч Я.Ганзориг

88994455

Тав. Жолооны үнэмлэх сэргээх, шинээр олгох талаар:

Çàìûí öàãäààãèéí òàñãèéí зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Даваатулга

99849911

Зургаа. Ял шийтгэлийн тодорхойлолт авах, өргөдөл гомдол бүртгүүлэх:

Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Отгонбаатар

99565678

Долоо. Архивын лавлагаа

Бичиг хэргийн эрхлэгч-архивч, цагдаагийн ахлагч Ө.Болор

96001445

Найм. Сумдын хэлтэс, тасаг, хэсгүүдтэй холбогдох бол:

Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд

70367385, 99027399

Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбат

70368342, 99352662

Баянгол сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Л.Гантигчулуун

70369102, 91000055

Ерөө сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Л.Мөнгөнхундага

96629899, 99167199

Ес. Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар өргөдөл, гомдол,

мэдээлэл ирүүлэх бол: /24 цагаар/

Цагдаагийн газрын жижүүр

7036-102, 7036-3672, 94447102, 96869102

Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн жижүүр

7036-7102, 98282102

Сайхан сум дахь цагдаагийн тасгийн жижүүр

7036-8102, 93223412

Баянгол сум дахь цагдаагийн хэсгийн жижүүр

7036-9102

Ерөө сум дахь /Бугант/ цагдаагийн хэсгийн жижүүр

7036-6702, 9586600

 

ИРГЭДЭД ЯЛ ШИЙТГЭГДСЭН ЭСЭХ ТУХАЙ “ТОДОРХОЙЛОЛТ” ОЛГОХ ТУХАЙ

 

            Монгол улсын Хууль зүйн сайдын 2013.01.31-ний өдрийн А/12 тоот тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар” шинэчилэн батлагдаж, 2013.02.01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлээд байна.

            Энэхүү зааварт дараах эрх зүйн шинэ зохицуулалтууд орсон:

1. - иргэн өөрийн ял шийтгэлтэй эсэхийг нотлох үүргээс чөлөөлөгдсөн,

2. - хуульд зааснаас бусад тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгж нь иргэдээс ял шийтгэгдсэн эсэхийг тодорхойлох шаардлага тавихыг хориглосон,

3. - ялгүй болох хугацаа дууссан, шүүхээр ял шийтгэгдсэн нь цагаатгагдсан, өршөөгдсөн зэрэг үндэслэл бүрээр лавлагааг нарийвчлан гаргаж тодорхойлохоор зааварласан,

4. - лавлагааг цахим сүлжээ ашиглан шуурхай гаргаж өгөх,

5. - ял шийтгэгдсэн эсэхийг тодорхойлолтоор авах эрх бүхий байгууллагуудыг зааж өгсөн,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг “ТОДОРХОЙЛОЛТ”-оор авах эрх бүхий байгууллага

 

Эрх бүхий байгууллага

Тодорхойлолт авах үндэслэл

Хуулийн заалт, үндэслэл

1

Сонгуулийн ерөнхий хороо

Улсын их хурлын сонгуульд нэр дэвших

Сонгуулийн тухай хууль /30.2.5/

МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /3.3/

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай /25.3.2/

2

Прокрорын байгууллага

Прокурорын байгууллагад прокуророор томилогдон ажиллах

Прокурорын байгууллагын тухай /39.1/

3

Шүүхийн шинжилгээний байгууллага

Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээч, мэргэжилтнээр ажиллах

Шүүхийн шинжилгээний тухай /41.2/

4

Авлигатай тэмцэх газар

Авлигатай тэмцэх байгууллагад ажиллах

Авлигын эсрэг хуулийн /19.1/

5

Монгол банк, банк үүсгэн байгуулагч

Банк үүсгэн байгуулах эрх авах, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр болон гүйцэтгэх удирдлагад ажиллах

Банкны тухай /19.1.5, 32.1.2, 34.2.3, 58.1.2/

Монгол банк

Монгол банкны санхүүгийн мэдээллийн албаны дарга, хянан шалгагчаар ажиллах

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /16.4.3/

Монгол банкны хяналтын зөвлөлд ажиллах

Төв банкны тухай /271.1/

6

Цагдаагийн байгууллага

Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах

Галт зэвсгийн тухай /5.2/

Цагдаагийн алба хаагчаар ажиллах

ЦБ-ын тухай /29.2/

7

Шүүх

Хүүхэд үрчлэх, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч байх эрхтэй эсэхийг шийдвэрлүүлэх

Гэр бүлийн тухай /57.2, 65.1, 68.1.4/

Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай /5.1.3/

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн, захиргааны ажилтнаар томилох

Шүүхийн захиргааны тухай /16.1.4, 25.2/

Хууль бусаар ял шийтгүүлсний гэм хорыг арилгуулах

Иргэний тухай /498.4/

Хорих ял эдэлж байгаа хүн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгох

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /136.2/

Шүүгчээр ажиллах

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай /4.1.1/

8

Нийгмийн даатгалын байгууллага

Хорих ял эдэлж байгаа хүн иргэний эрүүл мэндийн даатгалд даатгуулах

Иргэний эрүүл мэндийн тухай /6.1.10/

Ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай /9.4/

Хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /3.4/

9

Шат шатны Засаг дарга

Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргад нэр дэвших

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /26.5.5, 26.6.3/

10

Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн байгууллага

Ял шийтгүүлсэн хүн тухайн ялаа эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх хүртэл гадаад хувийн хэргээр зочлох, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх

МУ-ын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай /5.2/

Хорих ял эдэлж байгаа этгээдийг Монгол улсын харъяат болгохоос татгалзах

Харъяатын тухай /10.3/

11

Иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох эрхтэй байгууллага

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвших

Хүний эрхийн үндэсний комиссын тухай /4.1/

Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн, ерөнхий захирлаар ажиллах

Олон нийтийн радио телевизийн тухай /21.4/

Монгол улсын аудитораар томилогдох

Төрийн аудитын тухай /16.2.1/

Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчаар ажиллах

Төрийн тусгай хамгаалалтын тухай /13.2/

12

Орон сууц хувьчлах товчоо

Хорих ял шийтгэгдэж байгаа хүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн орон сууц хувьчилж авах

Орон сууц хувьчлах тухай /16.2/

13

Санхүүгийн зохицуулах хороо

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүнээр ажилах

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай /11.6/

14

Татварын байгууллага

Ял шийтгүүлж байсан татвар төлөгчийг татварын өршөөлд хамруулахгүй байх

Татварын өршөөл үзүүлэх тухай /7.1/

15

Төрийн албаны зөвлөл

Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, төрийн албаны төв байгууллагад гишүүнээр ажиллах

Төрийн албаны тухай /16.2.1/

16

Төрийн өмчийн хороо

Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар болон төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчилахтай холбогдож шинжээчээр ажиллах

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай /18.3, 50.3/

17

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /28.1.4/

18

Монголын өмгөөлөгчдийн холбоо

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах

Хуульчийн эрх зүйн байдлын тухай /19.2.2/

Өмгөөлөгчөөр ажиллах

Өмгөөллийн тухай /132.4/

19

Гэрээт болон харуул хамгаалалтын байгууллага

Гэрээт болон харуул хамгаалалтын байгууллагад ажиллах

Гэрээт харуул хамгаа-лалтын тухай /13.1.3/

Бие хамгаалагчаар ажиллах

Хувийн хамгаалалтын тухай /5.2/

20

Иргэний бүртгэл

Овог, эцгийн нэр, нэр өөрчилсөний бүртгэл хийлгэх

Иргэний бүртгэлийн тухай /18.4.6/

21

Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон ТББ

Хорих ял эдэлж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай /7.5/

           

Мөн Төрийн албаны тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дэх хэсэг, 7, 8 дугаар зүйлд заасан /төрийн захиргаа, төрийн тусгай/ албан тушаалд томилох төрийн байгууллагууд, цэргийн хэлтэс зэрэг байгууллагууд лавлагаа гаргуулан авч болно.

 

            Орон нутаг дахь лавлагаа гаргуулах эрх бүхий байгууллага лавлагааны тодорхойлолт авахдаа:

- тухайн иргэний үнэмлэхний хуулбар

- ургийн овог, эцэг /эх/-ийн болон түүний нэр, хүйс, регистрийн дугаарыг агуулсан албан бичиг

- үйлчилгээний төлбөр тушаасан баримт зэргийг хавсарган тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагад албан тоотоор хүргүүлнэ.

- Тодорхойлолт авах үндэслэлийг ямар зорилгоор авах, түүний хуулийн үндэслэл зэргийн бүрэн тусгасан байна.

 

Ял шийтгэгдсэн эсэх тухай “Тодорхойлолт” авах иргэдийн жагсаалт /загвар/

 

Ургийн овог

Эцэг, /эх/-ийн нэр

Өөрийн нэр

Хүйс

Регистрийн дугаар

Тодорхойлолт авах үндэслэл

1

Боржигон

Бат

Дорж

эр

МЭ84111111

Овог нэр солих, төрийн захиргаа, тусгай албанд орох, багийн засаг даргад нэр дэвших гэх мэт

Жич: Эцгийн болон өөрийн нэрийг солихдоо ямар нэрээр солихыг давхар бичиж ирүүлнэ.

 

Албан бичигтээ ямар үндэслэлээр томилогдож байгаа хуулийн заалтыг тодорхой тусгаж ирүүлнэ.

 

- Хураамжийн үнэ 1 лавлагаанд 1000 төгрөг, дансны дугаар - Төрийн сан 900012034 ЦЕГ

Жич: Хураамжийг банкинд тушаахдаа тухайн лавлагаа авах иргэн нэг бүрийн нэрээр буюу тухайн байгууллагаас лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасан иргэдийн тоогоор нэгтгэн тушааж баримтыг хавсаргаж болно.

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг тодорхойлох хуудас олгосон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй.

Эрх бүхий байгууллагаас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвд сүлжээгээр хүргүүлэн шалгуулж албан бичгээр хариуг өгнө.

 

- Хэрэв тодорхойлолт авах эрх бүхий байгууллагаас бусад байгууллага, аж ахуйн нэгж лавлагаа гаргуулахыг иргэнээс шаардсан бол иргэн ял шийтгэгдсэн эсэхээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд, эсхүл шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.

 

- Ял шийтгэгдсэн лавлагааг нийслэлд нэн даруй, орон нутгаас нэгдсэн сүлжээ, факсаар ирүүлсэн лавлагааг тухайн ажлын өдөрт багтаан шалгаж хариуг өгөх ба эх хувийг шуудангаар буцаана.

 

- Төв орон нутгийн цагдаагийн байгууллага нь бие дааж иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжид урьд ял шийтгэгдсэн эсэх тухай “ТОДОРХОЙЛОЛТ” олгохыг хориглоно.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Gregg:
5.45.37.255
15 Best Twitter Accounts To Learn About Accident Lawyer Dallas accident Lawyer Dallas
2024-01-21 13:44:59
Ismael:
5.45.36.50
10 Quick Tips For Most Famous Pornstars Most famous pornstars
2024-02-29 01:29:17
Joseph:
37.143.63.229
The 12 Most Popular Pornstar Tiktok Accounts To Follow On Twitter top Pornstars
2024-03-13 17:00:35
Efren:
37.143.63.41
15 Of The Best Pinterest Boards All Time About Most Popular Pornstars Most popular pornstars
2024-03-19 07:47:29
Flynn:
102.165.1.192
"The Tiktokpornstar Awards: The Most, Worst, And Most Bizarre Things We've Seen tiktokpornstar
2024-03-22 08:07:35
Gloria:
102.165.1.159
10 Things Your Competitors Lean You On Kayleigh Wanless Pornstar Kayleigh wanless Pornstar (muabanthuenha.com)
2024-04-03 14:21:30
Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна