/ / МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

 

       Арван тавны цагдаагаас улбаатай 90 жилийн түүхэн замналтай, Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Цахим хуудсанд зочилж буй Танд талархал илэрхийлье. Энэхүү цахим хуудсанаас тус цагдаагийн газар, түүний харъяа хэлтэс, тасаг, алба хаагчдын түүхэн замнал, хийж гүйцэтгэж буй ажил, сургалт сурталчилгаа, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээ мэдээлэл авах боломжтой болж байгаа билээ.

       Цагдаагийн газар, алба хаагч нь иргэддээ шуурхай соёлтой үйлчилж, ил тод, нээлттэй, авилга, хүнд сурталгүй байж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Манай байгууллагын цахим хуудастай танилцаж, үнэтэй санал, шүүмжлэл, талархал, хүсэлт, санал бодлоо хуваалцаж, амар тайван амьдралын төлөө хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Танд Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       Монголын цагдаагийн яруу алдар өнө мөнхөд мандан бадарч, хүйн холбоотой бүхний заяа төөрөг нь өөдрөг, од хийморь төгс, амар амгалан байх болтугай.

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА А.ЭНХБАТ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна