/ / 90 жилийн ой ёслол төгөлдөр болж өнгөрлөө

90 жилийн ой ёслол төгөлдөр болж өнгөрлөө

DSC_0122

Монгол улсын хоймор нутаг, шаргалтах тариан түрүү намирсан Сэлэнгэ нутгийн цагдаагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Тэртээх 1924 онд Алтанбулаг хотноо “Ардын цагдаа” нэртэйгээр цөөн тооны морин эргүүл, харуулын цагдаатайгаар тулгын чулуугаа тавьж эхэлсэнээс хойш өнөөдөр 90 дэх намартайгаа золгож байна. Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын түүхийн алтан хуудсыг бичилцсэн үе үеийн ахмад буурлууд, ажиллаж байсан алба хаагчид ойдоо хүрэлцэн ирж, хууч яриа өрнүүлэн ажиллаж байсан үеээ дурсан Сэлэнгэ нутгийн зон олны хамт “Партизаны талбай”-д ойн баяраа тэмдэглэв.

Түүхт ойн баярын үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээр эхэллээ. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Цагдан сэргийлэх анги, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан бригадын генерал М.Ганхүү, цагдаагийн хурандаа Я.Батсуурь, Р.Батмөнх, М.Батаев, Д.Дорж, Р.Раднаадорж, Б.Батсайхан, цагдаагийн дэд хурандаа Н.Баасандорж, А.Сүхээ, гавъяат хуульч цагдаагийн хурандаа Б.Эрдэнэсамбуу, НЦГ-ын ахмад зөвлөлийн дарга цагдаагийн хурандаа Т.Дамдин нарын хүндэт зочид төлөөлөгчид, үе үеийн дарга нар, ахмад буурлууд, аймаг орны төр захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд, алба хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

parad (34)

Цагдаагийн газрын хүндэт тугийн дор алба хаагчид, морьт болон техник хэрэгслийн цуваа эгнэн жагсаж, тусгай бэлтгэлтэй нохойн үзүүлбэр, эр чадал, ид хаваа гайхуулсан тусгай бүлгийн алба хаагчдын үзүүлэх тоглолтоор цэцэг өргөх, хүндэтгэл жагсаалын үйл ажиллагаа өндөрлөж, ирсэн зочид төлөөлөгчид, ахмад буурлуудын сайхан дурсамжуудыг хөдөлгөсөн арга хэмжээ боллоо.

parad (5)

parad (6)

parad (7)

parad (8)

parad (9)

parad (10)

parad (11)

parad (12)

parad (13)

parad (14)

parad (16)

parad (17)

parad (18)

parad (19)

parad (20)

parad (23)

parad (24)

parad (25)

parad (26)

parad (27)

parad (28)

parad (29)

parad (30)

parad (31)

parad (32)

parad (33)

parad (35)

parad (36)

parad (37)

parad (38)

parad (39)

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2022-04-17
Эрэн сурвалжилж байна